Хаана байрлуулах вэ?

Хибискус буюу хятад сарнай нь халуун орноос гаралтай учир гэрэл, дулаан их шаарддаг. Хятад сарнайг цэцэглүүлэхийн тулд өдөрт нилээн хэдэн цаг нар тусдаг газар байрлуулах хэрэгтэй. Өмнө буюу баруун зүгийн цонх яг тохирно. 


Усалгаа

Хятад сарнай усанд дуртэй гэхдээ савны ёроолдоо тавагтай усанд байх дургүй. Усалгаа хооронд хөрсийг бага зэрэг хатаана. Тасалгааны температурт байлгасан бүлээн усаар усална. 

Бордоо

3 сараас 10 сарын хүртэл ид ургалтын үед нь 7 хоног бүр усанд уусдаг бордоогоор бордосноор олон тооны цэцэг гарч сайхан цэцэглэдэг. Бордоо сонгохдоо N (Nitrogen буюу Азот) 20 P (Phosphorous буюу Фосфор) 5 K (Kalium буюу Кали) 20 гэсэн харьцаатай байхаар сонгож авбал хамгийн тохиромжтой. Фосфор ихтэй бордоо сонгож авбал олон навч ургаж, цөөн цэцэ гардаг. 





Хөрс

Хятад сарнайн хөрс шаварлаг, гэхдээ хүнд биш хөрс тохиромжтой. Цэцгэнд зориулсан бэлэн хөрсөн дээр бордоо нэмж хийвэл болно. 

Шилжүүлэн суулгах

Жил бүр хавар 2, 3-р сард шилжүүлэн суулгана. Хөрсийг солихоор савнаас нь гаргаж ирэхэд 
маш олон тооны үндэснүүд цэцгийн савны доод хэсгээр мушгирч ургасан байдаг. Ийм үндэснүүдийг хуучин хөрснөөс нь салгаж, богиносгож болно. Эрүүл үндэс бол цагаан өнгөтэй байдаг, харин хар бараан буюу зөөлхөн болсон үндэснүүдийг авч хаяна. Хэтэрхий их үндэстэй бол тайралт хийх хэрэгтэй. Савны хэмжээг нэг дахин томруулж том саванд суулгана.


Тайралт хийх

Хятад сарнайнд тайралт хийх хамгийн тохиромжтой үе бол 8-10-р сарын хооронд юм. Гэхдээ хавар бас тайралт хийж болно. Тайралт хийснээр хятад сарнайг зөв хэлбэртэй ургуулахаас гадна шинээр ургаж байгаа мөчрүүдээс олон тооны цэцэг гардаг. Тайралт хийхдээ 3-4 бөх бат, дээшээ ургалттай мөчирний 1/3-ийг тайрч, бусад хажуугийн жижиг ургаж байгаа мөчрүүдийг бүгдийг авч хаяна. 


Хортон шавьж

Тасалгааны хуурай нөхцөлд ургаж байгаа хятад сарнайн гол дайсан бол аалзан хачиг. Түүнээс салах хамгийн үр дүнтэй арга бол цэцгээ бүлээн усаар шүршүүрт долоо хоногт ядаж нэг удаа оруулж, бас тохирох хороор нь шүрших юм. Урьдчилан сэргийлэхийн тулд өдөр бүр усаар шүршиж, навчны доод хэсгийг арчина.
Шарласан навч

Ганц хоёр шар навч байвал авч хаяна. Харин цэцэгний навч маш олноор шарлах нь цэцэг стресст орсон гэсэн үг. Стресст орох гол шалтгаан бол хэт бага услах, орчин өөрчлөгдөх, хортон шавьжны дайралтад өртсөнөөс болдог.


Эх сурвалж: http://hibiscus-sinensis.com





1 comments:

Ундрах said...

хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа, 10 сард цэцэглэж дуусангуут нь бүгдийн тайрнаа

Post a Comment