Дэлгүүрээс худалдаж авсан бонсайг Mallsai буюу mall(дэлгүүр)-оос авсан бонсай гэж хэлдэг юм байна. 

Аль ч улс оронд цэцгийн дэлгүүрээр худалдаалагдаж буй бонсай нь бараг бүгд шахуу Хятадаас гаралтай, маш олноор нь муу хөрсөнд тарьсан, сав нь чанаргүй, модыг хэлбэржүүлэхээс илүү бараг зүгээр л энд тэндээс нь тайраад хаячихсан байдалтай байдаг. 
Тиймдээ ч бонсай мод өвчилсөнхямд үнэтэй байх нь элбэг. Бонсай эхлэн сонирхогчид ийм мод худалдан авч, хичнээн усалж бордоод тордоод байхад мод маань төд удалгүй үхчихдэг. Ингээд л бонсай сонирхох хүслийг тэр дор нь бүрмөсөн унтрааж орхидог байна.

Доорх зурган дээр дөнгөж худалдаж авсан Mallsai байна. Нэгэн англи эмэгтэй уг модыг цэцгийн дэлгүүрээс худалдаж авчээ. Мод нь бол хятад хайлаас гэнэ.

Тэгвэл одоо mallsai-г хэрхэн эрүүл сайхан бонсай болгох талаар зөвлөе. 

Эхлээд модныхоо хэлбэрийг ажиглаж ямар хэлбэрт оруулахаа шийдэх хэрэгтэй. Энэ модны доор зурган дээр улаанаар тэмдэглэсэн мөчрүүдийг авч хаябал broom (шүүр шиг хэлбэрийг хэлдэг) хэлбэртэй бонсай болох юм байна. Бас мод их цөөхөн навчтай учир усалгаа бордоог тохируулбал эрүүл ургаж, мөн зарим мөчрөөс тайралт хийх шаардлагатай байна.

 

2 сарын дараа
Модыг хэлбэржүүлснээс хоёр сарын дараа гэхэд ерөнхий хэлбэр нь гарч ирсэн. Харин одоо бонсай мод маань анхнаасаа хятадад байхдаа ургасан лаг шавар болсон хөрсийг солино. 
Бонсай мод өвчилдөг шалтгааны 90% нь агаар нэвтэрдэггүй лаг шавар болсон хөрстэй холбоотой. Ийм хөрсөнд үндэс удаан ургах, ялзрах, ус шингэхгүй байдаг. Бонсайн өнгөн хөрс нь сийрэг байвал тайвширч болохгүй, доор нь байгаа шавар хөрсөө далдлах гэсэн арга юм. Тиймээс модоо савнаас салгаж, үндсийг сайтар угааж шаварнаас нь цэвэрлээд, бонсайд зориулсан эрүүл хөрсөнд суулгах хэрэгтэй. Хуучин савыг нь цэвэрлээд буцааж суулгасан ч болно, эсвэл доорх шиг илүү чанартай саванд суулгасан ч болно.

Нэмж хэлэхэд хятадаас импортоор ирж буй бонсайг тээвэрлэлтийн явцад гэмтээхгүй авчрахын тулд бүр хөрсний өнгөн хэсэгт нь чулуу цавуудчихдаг гэнэ. Хэрэв таны авсан бонсай ийм чулуутай бол нэн даруй авч хаях хэрэгтэй.

Ингэж Mallsai-г эрүүл сайхан бонсай болгожээ.

Эх сурвалж: www.bonsai4me.com




0 comments:

Post a Comment