Үндэслүүлэх гээд усанд хийсэн бэр цэцгийн мөчир 2 сар болж байгаа хирнээ үндэслэдэггүй ээ. Бэр цэцэг гэж Кампанула гэдэг гэсэн. Тэгсэн хирнээ цэцэглээд байх юм, яах вэ? Би усанд байлгаад байгаа, энэ чигээрээ байвал үндэслэх болов уу? эсвэл хөрсөнд суулгаад вакуумдсан нь дээр үү? Зөвлөгөө хайрлаарай цэцэгчид минь.




16 comments:

naraa said...

sain baina u. bi ber tsetseg tarihdaa usand hiilgui hursend vacuumlasan tehdee ih udaj baij shine havch garsan.

naraa said...

aan bas chinii haigaad baisan yaldam tsetseg nadad baigaa jijgevter tsetsegtei.sonirhvol naraae@yahoo.com bicheerei.

Naraa B said...

Сайнуу Нараа,
хэхэ 2лаа ижил нэртэй юм байна шдээ. зөвлөгөө өгсөнд баярлалаа, би тэгвэл вакуумлаад үзнээ.

нөгөө чернил ягаан гардаг ялдам цэцэг би бүр том сортыг нь олоод авчихсаан хэхэ миний фуксия гэдэг дотор зураг нь байгаа хараарай, баярлалаа.

Ундрах said...

сайн уу Нараа надад бэрцэцэг байдаг юм. Хэд хэдэн удаа үндэслүүлж хүнд өгсөн усанд үндэслэдггүй юмаа. Чи гумины бордоо хөрсөндөө бага зэрэг хийгээд л тавьчих эхэндээ навчнууд нь хатаж унаж байгаад дараа нь шинэ навч гараад ирдэг юм билээ би бол вакумддаггүй, вакумдахаар илжрээд байх үиг санагдаад байдаг юм нэлээн удаж бараг 10 аад хонож байж үндэслэдэг юм.

Урaн said...

Охидуудаа, бэр цэцгийг мөчирөөр үрслүүлэх бол мөчирний ёроол хэсгээр үрслүүлдэг юм аа. Дээд үзүүрийг нь ер нь бол үрсэлгээний материал гэж нэг их хэрэглэдэггүй юм билээ. Шууд хөрсөнд хийгээд, вакуумдна. Усанд хийвэл илжирдэг.
Бодьцэцгийн "Хонхон цэцэг" гэдэг сэдэвт бичсэн байгаа. Харин чинийх ийм удаан тогтоод байсан бол одоо хөрсөнд хийнгүүт шууд үндэсээ гаргах болсон юм байнадаа.

Bi Mongolooroo goydog said...

Вермикулитад хийвэл яах бол? Би бас Ундрахын өгсний сунаад байгаа мөчрийг үндэслүүлмээр байдаг. Ерөөсөө вермикулитад хийнээ.

Naraa B said...

Баярлалаа цэцэгчидээ,
үнэхээр хэрэгтэй зөвлөгөөнүүд байна. би тэгвэл энэ бэр цэцгийн мөчрөө шууд хөрсөнд суулгалаа. усанд зөндөө удаан байсан юм чинь шууд үндэслэх байхаа тэ? баярлалаа. Вермикулитэнд хийвэл нээрээ бүр хурдан үндэслэх байх шүү.

Uran said...

Undrakhiin heldeg bas ortoi bh aa, Naraagiin ber tsetseg il agaart 2 sar usand bsn yum chin hursund suulgasnii daraa vacuumdah hereggui bh aa. Il bailgaad uzdee. Unjiigaad bvl yahav stakanaar numurchih. Guminii bordoo ul yalig hiivel buur sain.

Naraa B said...

Баярлалаа Уран,
би энэ зураг дээр байгаа цэцэглэсэн цэцгийг нь авсан дээр үү? эсвэл шууд цэцэгтэй нь хөрсөнд суулгачих уу?

Uran said...

huurhiidoo bj l baigee. Usand 2 sar bolood, deer n tsetsegleed bn geheer ih l amidrah huseltei tsetseg bn aa. :-)

Naraa B said...

hehehe harin tiimee, bi bur nar tusdaggui hoishoo harsan tsonhon deer tavisan hirnee l tsetsegleed bga umaa yostoi huurhun. odoo jaahan ach holbogdol uzuulj archilhaas hehehe

Uran said...

he he, amjilt!
gehdee gaigui ee. Undesnii uzuuruud door n buur belen bolson bgaa. undesluulegch baival buur sain biz, bhgui ch gesen zuv zugeer ee.

Anonymous said...

Сайн байна уу? Энэ дээд талынх тэгээд бэр цэцэг мөн юмуу? Би ургамал судлаач хүн л дээ. Тэхдээ цэцэрлэгт, тасалгаанд тарьдаг тарималуудыг сайн мэдэхгүй юм. Манай монголд бэрцэцэг гэж Scabiosa comosa гэдэг зүйл байдаг. Би дээд зургийг бэрцэцэг гэж бодохгүй байнаа. Бэр цэцэгийг саяын латин нэрээр хайж зургийг нь үзэж болно шүү. Итгэхгүй байгаа бол энэ латин нэр, монгол нэр/бэр цэцэг/гэж монголоор бичээд хайгаарай. Campanula гэдэг чинь болохоор хонхон цэцэг шдээ.

Naraa B said...

hi,
тиймүү, хүмүүс энэ цагаан өнгөтэйг нь болохоор бэрцэцэг гэж нэрлээд, харин хөх өнгөтэйг нь хүргэн цэцэг гэж нэрлээд байдаг юм байна лээ. би яг монгол нэрийг нь сайн мэдэхгүй юм байнаа хонхонцэцэг гэдэг нь мөн байхаа

Amethyst said...

Hi, ber tsetseg hurgen tsegtei humuus urselgee bn uu? bi iim tsetsegtei bolmoor bn

94162168 said...

бэр цэцэг хүргэн цэцэг байгаа шүү.Утас 99984328 94162168 холбогдоорой.

Post a Comment