Хавар болж, үрсэлгээний цаг боллоо. Суулгасан үрнүүд маань эхнээсээ соёолоод гоё байна.

1. Өнгөрсөн намар онлайнаар авсан шар цэцэгтэй унтаахайны үрсэлгээ соёолов. Бараг 3 хоног дотор соёолж гарч ирсэн байх. Нэтээс энэ цэцэгний тухай уншиж байсан чинь зарим газарт энэ шар цэцэгтэй унтаахайг зэрлэг ургамалд тооцдог гэнээ ккк. Би тэгэхэд энд хөөрхөн цэцэг гээд бүр онлайнаар үрийг нь захиалж авч байхад ккк. Газар газрын соёл өөр юмдаа тэ, зарим оронд бүр шар багваахай цэцгийг бас зэрлэг гээд түүдэг гээд нэг газар бичцэн байсан хэхэ, аабан бээбэн гээд багадаа их тоглодог байсан хөөрхөн л цэцэг шдээ. Магадгүй энэ хотод ургаад байгаа бидний ад үздэг шарилжийг бас нэг газарт чухам хэрэгтэй ургамал гээд ургуулдаг ч юм билүү хэн мэдлээ дээ.

2. Энэ доор зураг дээрх нөгөө бас онлайнаар захиалж авсан үр Плумерия. Их л хурдан цухуйдаг гэсэн, бараг 7 хоночлоо сураг чимээ алга л байна.

3. Хятад сарнай бас 7 хонож байгаа хирнээ гарч ирдэггүй ээ, жаахан санаа зовж л байна шүү. Энэ Hibiscus blue chiffon гээд аймаар гоё цэнхэр давхар дэлбээт цэцэгтэй хятад сарнай. Бас онлайнаас үрийг нь авсан юм. Уутандаа бараг 20 үр ирсэн байх, талыг нь шороонд суулгаад, заримыг нь чийгтэй вермикулитэд хийгээд, үлдсэнг нь нойтон салфетканд боочихсон байгаа хэхэ. Аймаар санаатай үзэж байна уу? Аль аргаар нь соёолохыг нь харах гээд туршиж байгаа юм.


4. Мандарвааны үрсэлгээ. Англи үр уутандаа их олон ширхэгтэй гоё юмаа. Энэ жил ч 100 үр арай л үрслүүлж амжихгүй бололтой, хорхойгоо дараад хэдийг л үрслүүлэхээс, зай талбайгаа бодолцоод ;(  Чийгтэй вермикулитэнд хийсэн чинь 3 хоноод эхнээсээ цухуйчихжээ

5. 1 сарын сүүлээр суулгасан лилия буюу сараана цэцгийн булцуу. Дэлгүүрээс авахад нилээн суларчихсан булцуу байсан яах бол гэж байгаад суулгаж орхисон, одоо ингээд хөөрхөн ургаад эхэллээ. Улбар шар өнгөтэй гэсэн, одоо цэцэг гарахыг нь тэсч ядан хүлээх л үлдлээ ;)


Бас бус үрслүүлэх гэж оролдож байгаа ганц хоёр юм бий, дараа соёолбол үзүүлье ккк.





0 comments:

Post a Comment