Фуксия (fuchsia) буюу манайхаар Ялдам цэцэгнүүд маань хавар болсон амь орж эхэллээ хэхэ.

Өнгөрсөн өвөл бүгдийг нь тайраад, шинэ навчнуудыг нь чимхэж аваад саглайлгах гэсэн оролдлого маань нэг иймэрхүү л байна даа.


1. Стандарт болгохоор ургуулж буй ялдам цэцэг.

2012 оны 10 сард ингэж тайрсан. Шинээр ургасан навчийг нь чимхэлт хийгээд л байлаа



2013 оны 2 сарын 17 нд иймэрхүү боллоо



2. "Праздник" сортын 3 навчит ялдам (tryphillia).

10 сард ингэж тайрлаа



2 сард ийм боллоо. Нээх сайн ургахгүй юм, хөрсийг нь солихоос.



3. Цагаанаас нил хөх гардаг "Carmel blue" сортын ялдам

10 сард ингэж тайрсан



2 сард ийм байна. Энэ ялдам цэцэг маань ч салаалж ургах хамгийн дуртай нь шдээ. Чимхэхгүй байхад хүртэл л доороосоо мөчирлөөд ургаад байдаг урамтай сорт байгаа юм.




4. Энэ болохоор ягаанаас чернил ягаан гардаг жижиг ялдам. Сортын нэрийг нь мэдэхгүй юмаа, манайд гадуур их элбэг байдаг шдээ. Намар ганц мөчиртэй жижиг үрсэлгээ авсан, одоогоор иймэрхүү ургаж байна. Чимхээд байхад сайн салаалж ургахгүй юм. Одоо хавар болж байгаам чинь гайгүй байлгүй гэж бодоод байна.




5. "Annabel" сортын ялдам. Бас өнгөрсөн намар ганц мөчиртэй үрсэлгээ худалдаанаас авсан нь одоо ийм болж байна. Харин сайн салаалж ургадаг сорт байна лээ шүү, тал талаасаа л олон салаалаад байх юм, энэ зун гэхэд нилээн томрох байхаа.





Эдгээр ялдмуудаа 4 сар хүртэл чимхэлт хийх төлөвлөгөөтэй байна. Тэгэхэд 5 сарын дунд гэхэд эхнээсээ цэцэглэж эхлэх байх. 




1 comments:

Nogoohon said...

Ёстой хөөрхөн байна. Ажилсаг бүсгүй шүү.

Post a Comment