Ээлжит хаврын синдром эхлээд хэдэн цэцэгнүүдээ сав шороог нь солиод ойрд ажил ихтэй байлаа хэхэ. Энэ хавар нилээд хэдэн ялдам цэцэгнээс маань 3 хос навчтай мөчирнүүд гараад бүгдийг нь стандарт хэлбэрт оруулж ургуулна гэж мөрөөдөөд үрсэлгээ хийчихлээ. 


(Фуксия буюу ялдам цэцгийг стандарт хэлбэрт оруулах талаар эндээс үзээрэй)



Ялдам цэцэг 2 дахь жилээсээ модорхог болсон ишнээс нь шинэ мөчирнүүд ургахдаа 3 хос навчтай мөчирнүүд гардаг юм байна. Уг нь дандаа 2 хос навч гардаг шдээ, тэгвэл заримдаа 3 хос навч ургадаг. 







Тэр 3 хос навч ургаж байгаа мөчрийг нь тусад нь салгаж суулгаад л нөгөө гоё мод шиг хэлбэртэй  ялдмуудыг чинь ургуулдаг юм байна.



Энэ доорх схем зургийг их сайн харвал ойлгомжтой доо хэхэ. 

Гоё ургуулсан зурагнууд нэтээс харж мөрөөдөөд л, ийм хэдэн үрсэлгээ хийчихлээ. Хамгийн гол нь ишийг нь тэгшхэн дээш нь өндөр л ургуулаад байх хэрэгтэй.






Энэ 2 өнгөрсөн намар үрслүүлсэн ялдмууд байна. Одоо хэлбэржүүлж, саглайлгах гээд шинээр ургаж байгаа навч бүрийг нь чимхэлт хийгээд байгаа. (Чимхэлт гэж юу вэ?)

Намар гэхэд арай аятайхан харагдах байх гэж найдаад л байна хэхэ. Ямархуу болсныг нь харуулж байнаа.





0 comments:

Post a Comment