Өнгөрсөн намар юу ч гүй болтлоо тайруулсан ялдмууд минь овоо ургаж л байна. Эднийхээ цэцгийг нь эрт үзчих санаатай 4 сарын эхээр тайралт, чимхэлт хийхээ зогсоогоод өөрөөр нь ургуулж байгаа.

annabel. Түрүү жил авсан үрсэлгээ маань энэ жил ийм гоё болж ургалаа



lady in black. Өвөл үхэнгээ алдаад л сэхсэн дээ ккк

maxima. Энэ жил цэцгийг нь харахнээ



tuonela. Наранд тавихаар унжийгаад, холдуулахаар сунаад байх юм 

pink galore. Энэ жилээс их гоё ургаж байна.


velvet crush.




blue mirage. 3 жилийн өмнө жижигхээн мөчир байснаа бодвол жил ирэх бүр улам л гоё саглайгаад ургаад байх юм. урамтай цэцэг шүү

la campanella. анх аннабел гэж хүнээс аваад тэгсэн чинь шал өөр цэцэгтэй ялдамтай болчихсон хэхэ. Энд тэндээс нь мөчир ургаад өөрөө ингээд саглайгаад байх юм. Хамгийн гоё ургаж байгаа нь.



deep purple. Энийг харин сая шинээр авсан юм. Ирэх жилээс бүр гоё болох байхаа

Дахиад ганц хоёр ялдам цэцэг бий, зургийг нь аваагүй бололтой. Дараа оруулнаа.





0 comments:

Post a Comment