Үрсэлгээнүүд маань сар хагасын дараа гэхэд иймэрхүү байдалтай ургаж байна. Бүх үрсэлгээгээ том саванд хэд хоногийн өмнө шилжүүлээд суулгачихсан. Одоо энэ савтай нь шууд гадаа гаргаж тавина. Гэхдээ том наранцэцэгийг шилжүүлээгүй, шууд гадаа хөрсөнд суулгах учраас 6 сар хүртэл энэ саванд нь ургуулахад яадаг бол? Харин энэ дээрх зураг дээр байгаа наранцэцэг 2 сард тарьсан нь ингэж цэцэглэсэн юм даанч хүнд бэлэглэчихсэн хэхэ.

 Мини-наранцэцэг удахгүй цэцэглэх нээ


Marigold бас цэцэглэж гэж байна


Хятад астра


Rudbeckia ургалт удаан юм шиг санагдлаа

Том наранцэцэг өндөр болоод л байна




16 comments:

Заяа said...

Hi Zayceva,
blogruugaa orood l shuud woooow geed duu aldlaa sh de. huurhun tsetseglesen, ih goy ungutei narantsetseg ugtsan bolohoor he he. Yamar goy urgaa ve. Haraad suuhad ch uramtai bgaa daa he he. Mini narantsetseg ni tasalgaand taridag geluu? Neeree urselgeenuudee borddag uu? Yamar hugatsaatai yaaj bordoj bnaa? turshlagaasaa huvaaltsaach :)

Naraa B said...

Сайнуу Заяа, үгүй ээ би үрсэлгээнүүдээ бордоогүй ээ. би цэцгийн дэлгүүрээс чийгийн улааны хөрс гээд авсан тэр чинь бараг бордоо юм шиг байна лээ шд хэхэ. хар шороотой хольдог гэдгийг нь мэдэхгүй шууд хэрэглээд байсан болохгүй гэнээ. тэрнээс болоод сайн ургасан байж магадгүй. энэ жижиг наранцэцэг хир уддагийг мэдэхгүй байнаа хятад үрээр тарьсан шдээ. аягүй бол намар үхчих байхөө

Заяа said...

Aan.Uhehgui ee geech dee he he. Dunguj urgaj bhad ni huurhiig yaahnuu kk. Biohumus gesen nertei mun uu? Bi neg tiim nertei yum avaad shorootoigoo holiol hiigeed bgaa sh de. Neeree guzeelzgeniig yamar hursund tarival hamgiin tohiromjtoi talaar medeh yum bval tuslaach. Umnu tarisan urnuud maani saihan urgaad bhaar ni davraad say haij bj neg yum guzeelzgenii ur olj avsiin he he. Tegsen huurhun soyolood bnaa. Today har shoroo els ter biohumus gesen yumnaasaa holij bgaad suulgachihsan boldog boluu?

Заяа said...

Bi gej neg jims,nogoo tarisan amitan l bna daa kkk. Tasalgaand urgadag l bgaa daa. Genet l tsetseg tarih hobbytoi bolood garch ur avch chadahgui bolohoor shuud idsen nogoo jimsniihee uriig suulgaad l, tegsen nuguuduul ni saihan gech ni urgaad buun uram he he.

Naraa B said...

Тиймээ яг мөн нээрээ тэгж байсан. тэр биоялзмагийг харин хар шороотой холих хэрэгтэй юм шиг байлээ. би мэдэхгүй л шууд бүх цэцгээ суулгацан одоо яаж дахиж хөрсийг нь солиноо хэхэ.
Гүзээлзгэнэ их сийрэг хөрсөнд л ургадаг юм шиг байлээ, манай ээж тарих гээд чадахгүй л байгаа хэхэ.
идсэн алим жимснийхээ үрээр тарихаар том болохоор нь тоос хүртээж байж жимс өгдөг байж магадгүй дээ, гэхдээ мэддэг хүнээс сайн асуугаарай хэхэ

Заяа said...

Bi harin net-s guzeelzgenii hursniih ni talaar haihaar dandaa hulert huvd orson bnhiin. ter hulert huvd ni delguurt bdgui yum shigee. Ureer tarihaar jims ugtluu nileen heden jil boloh yum shig bna lee sh de. Gehdee uchirgui jims idne gej bodohgui bgooo he he. Goy saihan ungulug eruul urguulj l chadval jims ene ter ni daraa ni boloh blgui gej bodood bgaa sh de he he.

Naraa B said...

би сая үзэсгэлэн ороод ирлээ, тэнд хөвдөн хөрс зарж байна лээ, бас гүзээлзгэнүүд ч янз бүрээрээ байна лээ.

Kony said...

Хүргэн цэцэг яаралтай авна Утас 99139985

Anonymous said...

сайн байна уу. зөвөлгөө авах гэсэн юм. чиний ноднин тарьсан том наранцэцэг хэр ургасан бэ?би энэ жил хэдэн наранцэцэг үрслүүлсэн юм.энэ өндөр болсон зурагтай чинь адил байна. зусландаа аваачаад гэртэй байлгаж байгаа хэзээ гадаа гаргах вэ, тарих байрлал ямар байх вэ

Naraa B said...

Сайнуу,
миний тарьсан наранцэцэг 1,7м өндөр ургасан шдээ. би ганцханыг нь шууд газарт суулгаад, бусдыг нь бүгдийг нь цэцгийн саванд суулгасан. тэгсэн чинь газарт суулгасан ганц наранцэцэг нь бусдаасаа том ургаад, иш нь яг мод шиг бүдүүн болоод, бас аймаар олон салаа цэцэглэсэн. нөгөө саванд суулгаснууд нь савандаа багтаж ядаад аймаар нарийхан иштэй цэцгээ дийлэхгүй хажуу тийшээ налж унаад хэхэ.

Наранцэцгийг гадаа шууд ил талбайд суулгавал хамаагүй гоё том ургадаг юм байлээ. Би чинь 6 сарын дундуур л тарьсан санагдаад байх юм. Байшингийхаа урд талд нар байнга тусдаг газар, салхинаас нөмөр газарт тариарай. Тэгэхгүй бол эхэн үедээ иш нь бүдүүрч амжаагүй байхад хүчтэй салхилахаар иш нь хугарах гээд байдгийн байна лээ шүү.

Anonymous said...

баярлалаа. одоо тэгвэл хэдэн үр байгаа түүнийгээ гадаа шууд суулгаж үзнэ. 10 -р хороололд байдаг талын монгол билүү нэг дэлгүүрээс 50кг шуудайтай шороо авсан чинь хийсэн үр болгон нь ургадаг янзын гоё шороо авчээ. хэдэн ш чацарганы үр, жигд модны үр идэж байсан жүржийн үр,мандариныүр, өөр бас нэг үр зэргийг хийсэн чинь бүгд соёолж байна тэр шороог авбал их зүгээр юм байна

Anonymous said...

Тэр дэлгүүр нь яг хаана байдаг юм болоо? Хаягийг нь бичээч хө ;). 50 кг шороо нь тэгээд хаанахын шороо, хэд гэж байхын? Тэр ид шидтэй шорооноос чинь авмаар байнаа.

Anonymous said...

тэр шороо солонгосын шороо, 50 кг нь 25000 төгрөг, 10-р хороололын замынхаа урд талд, талын монгол гэдэг нэртэй билүү 4 давхар байшин 1 давхардаа обойны дэлгүүртэй, 3 давхарт нь хөдөө аж ахуйн тариалантай холбоотой дэлгүүртэй тэнд байсан.

Naraa B said...

тэр чинь ямар гоё шороо вэ? би эндэх дэлгүүрээсээ шороо авсан чинь хар ялаа гараад байна лээ. экстрагаас шороо авах гээд очсон дуусцан мөд ирэхгүй гэж байсан. тэр дэлгүүрт чинь очиж үздэг хэргээ, баярлалаа ;)

Anonymous said...

Harantsetsegee yuaj huraaj abah be tolgoig abaad gertee hataah uu

Anonymous said...

Naran tsetseg us ehdene gej baidag ym bolvuu ter shoroog ochich avsanuu zahialj avsanuu

Post a Comment