Гадаа нэг наст мандлын цэцэг, бас тасалгааны цэцэг тарихад зай талбай хүрэлцэхгүй бол босоо тэнхлэгийн дагуу яагаад тарьж болохгүй гэж ;) Гурван ширхэг цэцгийн савыг ашиглан ийм гурван давхар сав өөрсдөө хийж болох нээ.



Хэрэгтэй зүйлс:
том, дунд, жижиг хэмжээтэй гурван ширхэг цэцгийн сав


Бас хамгийн доод талд байрлах том савны суурьны хэмжээтэй тэнцүү нэг сав хэрэгтэй (хэрэв таны сонгож авсан савнууд нилээн том хэмжээтэй бол блок, эсвэл тоосго ч ашиглаж болно). Энэ нь дээд талын 2 давхар савыг илүү тогтвортой болгоход хэрэгтэй, бас хамгийн доод талын том савыг хэт их ашиглагдахгүй шороогоор дүүрэхээс хамгаална. 

Хэрхэн хийх вэ?
Одоо дунд талын саваа байрлуулж, хамгийн доод талын савыг хөрсөөр дүүргэнэ, дараа нь дунд талын саваа хөрсөөн дүүргэж дээр нь хамгийн жижиг саваа байрлуулна. Ингэж хийхэд дараах байдалтай харагдана. 


Хамгийн сүүлд нь савандаа цэцэгнүүдээ өөрийн хүссэн зохиомжийн дагуу суулгах л үлдлээ.


Доорх зурагт арай өөр хувилбар нь байна. Энд нэмэлт шаардлагатай зүйл гэвэл PVC хоолой хэрэгтэй. Савнуудаа голоор нь цоолж, цоолсон нүхээрээ PVC хоолойгоо явуулж бэхлэнэ. Гарын дүйтэй хүн бол дор нь хийчих л эд байна. Гэхдээ өмнөхийг бодвол нилээн өргөн амсартай сав хэрэг болно.







Эх сурвалж: http://www.jpetersongardendesign.com/




1 comments:

Bi Mongolooroo goydog said...

дажгүй л сэтгэжээ.

Post a Comment