Фото зургийн мэргэжлийн камер болон микроскопын тусламжтайгаар цэцэгсийн бүтцийг гайхалтай сайхнаар илэрхийлсэн зургуудыг цувралаар толилуулъя. Эдгээр зургуудыг канадын гэрэл зурагчин Brian Johnston авчээ. Эхний цэцэг бол хятад сарнай (hibiscus). Хятад сарнайн навч нь гүн ногоон өнгөтэй, зууван хэлбэртэй, шүдлэг ирмэг болох нь доорх зургаас харагдаж байна.
 
 
Доорх зурагт цэцгийн бундуй харагдаж байна. Цэцгийн цоморлигийг тойроод эргүүлэг хэлбэртэй 5-10 ширхэг жижиг навч хүрээлж байна. Цоморлиг бол цэцгийн хамгийн гадна талын эргүүлэг бөгөөд бундуйг томроход хамгаалах үүрэгтэй.



Цэцэг дэлбээгээ нээж эхлэхэд, цоморлиг 5 ширхэг хурц шүдтэйг харж болно.  Цоморлиг болон гадна талын жижиг навчнуудын өнгө ногоон байгаа нь хлорофилл байгааг харуулж байна. 

Дараах зургуудад цэцэг дэлбээ нээх үе шатуудыг харуулж байна.  


Хараахан дэлгэрч амжаагүй байгаа дэлбээ нь яг л уран баримлыг санагдуулна.


Хятад сарнайн ихэнх сортуудын цэцгийн дэлбээ өглөө цоморлигоо нээж, орой нь унадаг. Зурагт харуулж буй хятад сарнай бол дан дэлбээтэй байна.




 Доорх зургаас хятад сарнайны нөхөн үржихүйн өвөрмөц бүтцийг харж болно. Цэцгийн голоос гарч ирсэн цайвар ягаан гуурс нь дохиур юм. Дохиурнаас олон тооны нарийхан судалнууд ургадаг. Энэ судалны үзүүрт тоосны уутанцар (эр тоосонцор үүсгэдэг эрхтэн) байдаг.  Дохиурын хана нь нимгэхэн, үзүүр хэсэгтээ нарийсч цагаан өнгөтэй болсон байна. Дохиурын үзүүрт харагдаж буй жижиг улаан бол эм тоосонцорын эрхтэн буюу stigma pad юм.




Дараах 2 зурагт, дохиурын бүтэц илүү тодорхой харагдаж байна.


Илүү томруулж харвал, шар өнгийн тоосонцор бүхий ширхэгүүд нь дохиурнаас хэрхэн ургасан нь илүү тодорхой харагдаж байна.


Бүр илүү томруулан харвал, цайвар шар өнгийн өчүүхэн жижиг тооснууд нь мушгиа хэлбэртэй тоосны уутанцрыг бүрхсэн байна.



Микроскопоор харахад, мушги хэлбэртэй тоосны уутанцар ба тоос нь хоорондоо хэрхэн холбогдсон харагдана. Өчүүхэн жижиг тоос бүрийн барзгар гадаргууг харж болно.



Илүү богино фокусын дурангийн тусламжтайгаар өчүүхэн жижиг тоосыг харъя.

Дээр хэлсэнчлэн, цэцгийн дохиурын үзүүрт байх эм үржлийн эрхтэн болох stigma pad нь улаан өнгийн нарийн ширхэгтэй үстэй. 



Микроскопоор илүү тодорхой харагдана. 



Хачирхалтай нь, эдгээр үсний зарим нь өнгөгүй юм. 


Хэрэв гэрлийг зөв газарт байрлуулж чадвал, дэлбээ бүрйин 3 хэмжээст зураглалыг харж болно. 

Дэлбээний өнгөн гадаргууг харвал төв хэсгээс нь ягаан өнгийн судлууд товойж гарч ирдэг.


Ар талын гадаргуу дээр эдгээр судлууд нь илүү 3 хэмжээстээр харагдана.


Бүр томруулж харвал тодорхой харагдаж байна.


Доорх зургуудад хятад сарнайн арай өөр сорттой харьцуулж харуулъя. Дээрх хятад сарнайтай маш төстэй боловч энэ сорт нь илүү гүн, тод өнгөтэй юм.



Доорх зурагт олон тооны тоосны уутанцар байна. Энэхүү хагас дэлгэрсэн цэцгийн бундуйнд харин өмнөх зургуудад байсан өчүүхэн жижиг тоосонцрууд арай үүсч амжаагүй нь харагдаж байна.




За ямархуу байна? таалагдаж байвал өөр цэцэгсийн бүтцийг ингэж микроскопоор харуулсныг оруулъя. 




4 comments:

Заяа said...

Ёстой янзтай. Ямар гоё юм бэ. Маш их таалагдаж байна. Өөр олон гоё цэцэгнүүд оруулаарай.

зочин said...

гоё юмаа, гайхалтай Ари эгчээс дутахгүй даржээ, шавь нь биш биз

Naraa B said...

Сайнуу Заяа,
за тэгнээ өөр цэцэгсийг бас ингэж ойроос авсныг нь оруулнаа.

хэхэ миний зурагчин гэж юу байхвээ, энийг канадынн зурагчин Brian Johnston гэдэг хүн авсан юм байна лээ. тэгээд Микроскоп гээд сэтгүүлд нийтлүүлсэн байсан юмаа.

Ундрах said...

гоё харагдаж байна шүү? гайхалтай

Post a Comment