Xавар гоодаль цэцгийхээ булцууг амраадаг баатар болсон чинь нөгөөхөө үхүүлчихсэн. Уг нь 1 сар шахуу харанхуй сэрүүн газар байлгасан юм, тэгээд дараа нь харин булцуу маань аймаар хатчихсан байхаар нь жаахан дэвтээчий гээд шилтэй усанд хийгээд нөгөөхөө мартчихсан. Тэгээд 2 хоногийн дараа гэнэт санаад очоод үзсэн чинь хэхэ бүр ус нь өмхийрчихсөн байхаар нь бүгдийг нь хаячихсан.
Өчигдөр тэгээд цэцгийн үзэсгэлэн дээр очсон чинь гоодаль зарж байхлаар нь монголын ёс гурав гээд хашрахгүй дахиад л авчихлаа хэхэ. Энэ удаад арай туршлагатай үзнээ. 
Нилээн том булцуутай юм шиг байна лээ, удахгүй цэцэглэх байхаа. Ирэх замдаа нэг навчийг нь хугалчихсан. Одоо шороог нь солиод шинэ саванд суулгачихвал яг болох гээд байна.




7 comments:

Заяа said...

He he. Ugaasaa tsetsgendee bur durlachihsan bolohoor teglee geed bolihgui bgaa biz dee te? Bi lav bolohgui boloh tusam l end tendees asuuj lavlaal, unshij sudlaal tegj bgaad surnaa geed l zutgeed bdiin sh de. Ingej hicheej bj olj avsan medleg turshlaga chini yunaas ch unetei bh gej bodoj bna. Amjilt ;)

Naraa B said...

Hi Zaya, uzesgelen deer ochoo yu? bi hagas saind ochij uzsen. bi mini-sarnai awah gej ochson daanch duussan bnlee. margash gehdee dontood bas ochnoo hehe

Anonymous said...

сайн байна уу энэ цэцгийн арчилгааны талаар зөвлөөч миний гоо даль зарим навч нь шарлаадзарим нь хугараад зарим хэтэрхий том навчтай хугарчих вий гээд айгаад байх \юм. шороо нь их хатуу юм тйим байх ёстой юу заавал шороог нь солих ёстой юу шарлаад байх юм. дааруулаад байгаан болов уу арчилгааны талаар дэлгэрэнгүй зөвөлгөө өгч туслаач

Naraa B said...

hi,
би бас энэ гоодалийг сайн арчилж чадахгүй л байна, миний гоодаль бас яг том болсон навчнууд нь хугарч унаад, бас жижиг навчнууд нь шарлаад байдаг. Би болохоор баруун талын цонхон дээр тавиад, хөрсийг нь хатахаар нь усалдаг, хөрс нь нилээн сийрэг хөрстэй. тэгээд шарлаад байгаа хирнээ миний гоодаль сая цэцэглэсэн шдээ ;)

Урнаа эгчийн блог дээр хэрхэн арчлах талаарх дэлгэрэнгүй зөвлөгөө нь байна, эндээс уншаарай.

Naraa B said...

Урнаа эгчийн блогийн линк нь энэ шүү http://boditsetseg.blogspot.com/search/label/%D0%97%D0%B0%D0%BD%D1%82%D0%B5%D0%B4%D0%B5%D1%81%D0%BA%D0%B8%D1%8F%20%28Zantedeschia%29

Anonymous said...

баярлалаа. би сая гоо далиа бүүр унаад хугараад байхаар нь дээд хэсгүүдийг ь тайраад яг үр суулгадаг шиг булцууг нилээн хэдэн саванд салгаад суулгачихсан. Ургах болов уу Буруу юм хийчэх вүү
зөвөлгөө өгөөч

Naraa B said...

аан тэгээд салгаад суулгачиж болноо. би болохоор зай талбай хүрэлцэхгүй болохоор нь хамгийн том булцууны хажуугаар нь ургаж байгаа жижигүүдийг нь эх булцуунаас нь бас салгаад суулгацан шдээ. тэгсэн жилийн өмнө салгаж суулгасан жижиг булцуу нь одоо цэцэглэх гэж байна лээ

Post a Comment