Сүүлийн үед дурлаад байгаа нэг цэцэгнийхээ тухай бичье. Хим цэцэг гэж сонсч байснаас харсангүй. Тэгсэн цэцгийн дэлгүүрт байхыг нь хараад дурлачихсан. Яг л чийдэнгийн бүрхүүл шиг нээх хөөрхөн цэцэгтэй. Тэгээд яаж тэсэхэв авчихлаа хэхэ. Доорх зураг шиг улбар шар цэцэгтэй гэсэн.


Латинаар Абутилон, Flowering Maples (цэцэглэдэг Агч мод гэх юмуу даа, навч нь яг адилхан болохоор) бас "Хятад дэнлүү" гэж нэрлэдэг юм байна.

Ерөнхий арчилгаа нь гэвэл шууд биш нарны гэрэлтэй цонхонд байрлуулж, хөрсийг хатахаар нь усална гэнэ. Ер нь навчийг нь шүршиж, чийглэж байхгүй бол амархан хорхой шавьжинд бариулдаг бололтой. Арчилгааг нь тааруулж чадвал бараг бүтэн жилийн турш цэцэглэнэ. Бас хавар сайн тайралт хийж өгвөл илүү өтгөн болж ургадаг. Мөчрөөр үндэслүүлж үржүүлж болно.




 Энэ яг ёолкны тоглоом шиг харагдаж байгаа биз











6 comments:

заяа said...

Нээрээ л гэрлийн бүрхүүл шиг юмаа. Ёстой хөөрхөн. Хаанаас авсан бэЮ Хэр үнэтэй юм байна? Авмаар санагдчихлаа хэ хэ. Цэцгэнд дурлаж ханахгүй юм даа тэ хэ хэ

Naraa B said...

hi Zaya,
харин тиймээ ТБД андуудын замын урд талд Сансар супермаркет дотор байдаг цэцгийн дэлгүүрээс авсан 7000 гэжийлээ. энэ цэцгэндээ зориулаад би бас шаазан сав авчихсан гэж байгаа хэхэ

Заяа said...

Баярлалаа.Тэгж байгаад нэг гарахаараа очиж авнаа. Үнэтэй мэдээлэл өгсөнд мааааш их баярлалаа хэ хэ.

уугий said...

надад бас хим байдаг юм даанч цэцэглэхгүй юмаа яаж цэцэглүүлэх бэ наранд тавихаар бас дэмий л гэх юм

Naraa B said...

тиймүү, миний авсан хим цэцэг болохоор жижигхэн цэцгийн бундуй үүссэн байна лээ, тэр нь уначихгүй л бол цэцэглэх байх гэж горьдоод байна шд. энэ цэцэгний иш эд нар нь их эмзэг турьхан юмаа

Ундрах said...

би химээ бүх навчийн зулгаагаад авчихсан болдог боловуу гэж бодоод гоё блох нь үү өөд болох нь үү мэдэхгүй

Post a Comment