Хавар 3-р сарын эхээр тарьсан нэг наст цэцэгний үрсэлгээнүүд маань өнөөдөр ямар байр байдалтай ургаж байгааг та бүхэнд танилцуулъя.

Зуслан дээр ирээд энэ хэдэн цэцэгнүүд маань овоо нар гэдгийг үзэж байна хэхэ.

Рудбекия улаан цэцэг гардаг. (цэцэглэх арай болоогүй л байна). Энэ их удаан ургалттай цэцэг юм шиг байлээ, бас савыг нь томруулахгүй бол болохгүй нээ.

Мини наранцэцэг. Урамтай хурдан ургах юмаа

 Гэхдээ 4р сард, хамгийн эхэнд цэцэглэсэн мини наранцэцэгнүүд эхнээсээ жаахан гундаж үхэх гээд байна уу даа. Зун ч эхлээгүй байхад энэ хэд маань үхчихвэл одоо яаанаа... Би бодохдоо зунжингаа наранцэцэг харж баясана гэж бодсон чинь.

 Хятад астра, цэнхэр цэцэгтэй гэсэн (цэцэглэх арай болоогүй л байна). Энийг бас савыг нь томруулж жаахан тарааж суулгахгүй бол бүгд шамбааралдаад ургачихсан.

 Энэ цэцгийг Marigold гэдэг.  Жаахан шарилжирхуу үнэртэй юм байлээ, гэхдээ тэр үнэрнээс нь ургамлын хортон шавьж дайжиж зугтдаг учраас, гадаадууд цэцэглэгтээ их тарьдаг гэж нэг газраас уншиж байсан юм байна.




 Том наранцэцэг, метр хагас өндөртэй болох ёстой. Эхнээсээ цэцэглэх гэж байна.

Энэ наранцэцэгнүүд жаахан сульдаатай болчихсон юмаа хэхэхэ. Хотын байранд нар муу тусдаг болохоор бүгд сунаад, яг сульдаатай хүүхэд шиг болчихсон. 6 сард жаахан дулаарахаар гадаа гартал энэ саванд л ургуулж байхаас...


Энэ нөгөө Бүйлс чинь шдээ, монгол сакура гээд байгаа хэхэ. Бас жаахан сульдаатай ургачихсан. Гадаа шууд суулгана гээд дулаарахыг хүлээгээд энэ жижигхэн саванд нь байлгаад байсан чинь ургадаг ч үгүй, үхдэг ч үгүй ийм хэдэн юм болчихсоон, ямартай ч дулаарахаар гадаа гаргана даа хэхэ.


Хараад байсан чинь би ихэвчлэн шар өнгийн цэцэг тарьчихжээ. За яахав анх удаагаа тарьж байгаа юм чинь жаахан туршлагагүйтлээ. Гэхдээ ямар ч гэсэн үрээр цэцэг тарьж болдог юм байна хэхэ. Ирэх жил арай олон өнгийн нэг настууд таринаа ;)




7 comments:

Emu said...

Ногоон гартай бүсгүй мөнөөсөө мөн байна шүү. :-)

Naraa B said...

хэхэхэ анх удаагаа л үрээр цэцэг тарьж байгаа юмаа, амжилттай шүү хэхэ

ДӨШБАТ said...

ГАЙХАЛТАЙ БҮЙЛСНҮҮД ЧИНЬ ГОЁ БОЛЖЭЭ

Naraa B said...

Одоо бүр дулаахан болчихвол хэдэн бүйлсээ гадаа суулгах гээд л хүлээгээд байна.

Orchidee said...

Гоё харагдаж байнаа. Би цэцэгний үрээ саяхан л суулгасан. Дөнгөж ургаж эхэлж байгаа. Эртхэн суулгадаг байж.

Naraa B said...

Аан тиймүү, би нэг настын үрнүүдээ бүр 3 сарын эхээр суулгасан шдээ, тэгээд 5 сарын дундаас эхлээд л цэцэглэж эхэлсэн дээ. зарим нь бүр одоо л цэцэглэх гэж байгаа

Kony said...

Хүргэн цэцэг яаралтай авна Утас 99139985

Post a Comment