Олон удаагийн үрээр тарих оролдлогын үр дүнд бараг л цагаан өнгийн хим цэцэгтэй боллоо. Одоо нэг хэсэгтээ дахиж хим үрээр тарихгүй ээ хэхэ. 

Хавар 5 сарын эхээр хоршоологчдын холбоонд байрлах үр зардаг дэлгүүрээс америк үр авч тарьсан юм. Дорхноо л цухуйгаад гараад ирсэн. 


6 сарын эхээр том саванд суулгав. 


7 сард ийм том болтлоо ургаж, зөндөө олон бундуй үүслээ.



Бундуй нь дандаа хосоороо гардаг юм байна.




Эхний дэлбээ. Өнгө нь яг шар ч биш, яг цагаан ч биш, ваниль өнгөтэй юм. 





Цэцэгний хэмжээ нь их гоё том.




Дахиад бөөн бөөн бундуй ар араасаа цэцэглээд үнэхээр гоё цэцэг юмаа.






0 comments:

Post a Comment