Өнгөрсөн жил ранункулюс гэдэг хэл хугалмаар нэртэй цэцэгний булцуу авч байсан юм. Холимог өнгөтэй гэж байсан түрүү зун улаан нь л цэцэглэсэн юм.


Булцуугаа намар хурааж аваад, элстэй цаасан уутанд хийгээд хөргөгчийн хаалганд нь хийгээд хадгалсан. Энэ хавар гаргаад суулгахад дажгүй ургаж байна лээ. Нэг ч гэсэн булцуу хадгалж сурч л байна хэхэ.

7 сард цэцэг нь гарлаа. Бордоо нтр хийсэнгүй, хааяа нэг усалсныг эс тооцвол бараг л өөрөөрөө ургалаа даа хөөрхий кккк.



 Цэцэг нь яг сарнай шиг хэлбэртэй юм.

Цэцэг нь хир уддагийг даанч мэдэж амжсангүй цэцэглэснийх нь маргааш айлын хүүхэд тасдаад хаячихжээ хайран юм хэхэ. Нааш харж инээгээд цааш харж уйлах гэдэг л боллоо шд.





0 comments:

Post a Comment