Зуслан дээр шөнөдөө хүйтэн хонодог болжээ, аргагүй л намар болж байна даа. Гадаа хонуулсан цэцэгнүүд маань бүгд хяруунд цохиулсан байна. 

Нэг наст цэцэг гэвэл энэ жил настурция, наранцэцэг 2 үрээр тарьсан юм байна. Үрийг нь 5 сард суулгасан болохоор олигтой ч ургаж амжсангүй, их оройтож цэцэглэсэн. 


Хяруунд цохиулаад үр нь боловсорч амжилгүй үхлээ дээ хөөрхий хэхэ 

Нөгөө нэг нээх гоё цэцэглээд байсан хоёр сараана буюу лилия цэцэгс минь цэцэглэж дуусаад хамаг навчнууд нь шарлаж хатлаа. 




Хөрсийг нь ухаж үзтэл булцуунууд нь томроод ийм болсон байна. Одоо хатаагаад аятайхан хадгалах ажил үлдлээ.


Хавар үрээр тарьсан мандарваа. Энэ зун цэцэглэж амжилгүй хяруунд цохиуллаа. Гэхдээ доороо булцуу үүссэн байна. 


Цагаан цэцэгтэй унтаахайны булцуу. Өнгөрсөн намар жижигхээн булцуутай цэцэг авч байсан юм. Жилийн дараа гэхэд үржээд ийм олон болсон байна.


Ранункулюс гэдэг цэцэгний булцуу. 2 байсан нь үржээд 4 болсон. 

Ранункулюс ингэж цэцэглэсэн. Хальт харвал яг сарнай шиг нээх гоё улаан цэцэгтэй.



Одоо булцуунуудаа ирэх хавар хүртэл эсэн мэнд, эрүүл саруул хадгалах гэдэг том ажил үлдлээ дээ ;) 





1 comments:

Anonymous said...

Mundag ajillajee bayr hurgey! daraa jil ulam ihiig urguulaarai!

Post a Comment