Ялдам цэцэгс минь цэцэглэсээр л...

1. Энэ ялдам цэцэгнийхээ сортыг нь мэдэхгүй юмаа. Аварга том цэцэгтэй. Стандарт болгох гээд 3 навчтай мөчир ургуулж байсан маань цэцэглэх нээ. 

  




 Аварга том гурван ихэр цэцэг гарлаа



2. Англиас ирсэн "Lady in black" нэртэй ялдам цэцэг. Нэг улиралдаа 2 метр хүртэл өндөр ургаж, олон тооны цэцэг гаргадаг гэсэн. Над дээр ирээд орчин нөхцөл нь өөрчлөгдсөн үү яасан тийм ч өндөр ургаж амжсангүй цэцэглэлээ. "Blacky" гэдэг сортын сайжруулсан хувилбар юмуу гэж ойлгоод байгаа хэхэ. Дан дэлбээтэй, хар өнгөтэй.





За одоогоор нэг иймэрхүү л байна даа. Дахиж цэцэгсийн зураг оруулнаа.




0 comments:

Post a Comment