Фуксия буюу ялдам цэцэгс минь цэцэглээд сайхан байна. Энэ хавар цэцэгнүүдээ бордож чадаагүй, жаахан арчилгаа муутай байсан болохоор цэцэглэлт ч бас муу байна. Битүү багсайтал цэцэглэдэг ялдам цэцэгс минь энд тэнд ганц хоёр бундуйлж байна. 

1. Англиас ирсэн хатагтай "Velvet crush" цэцэглэсээр л байна.


  

2. Дан дэлбээтэй чернил ягаан гардаг ялдам минь цэцэглэлээ. Их гоё тод өнгөтэй хөөрхөн сорт шүү. Манайд гадуур их элбэг байдаг шдээ, сортын нэрийг нь мэдэх юмсан.

 
 

3. "Blue angel" гэдэг сорт. Гадаа наранд байхаараа гадна талын цагаан нь үзүүрээсээ ягаан туяа орчихдог юм. Хамгийн гоё өнгөтэй ялдам цэцэг минь.

Энэ жил бордоогүй болоод ч тэрүү нэг л гундуухан байна, саяхнаас л ганц хоёр бундуй үүслээ. 



Өнгөрсөн жил багсайтал цэцэглэж билээ хэхэ

4. Өнгөрсөн намар цагаан өнгөтэй Аннабел гэж үрсэлгээ авсан чинь шал өөр цэцэг гарчих юм хэхэ. Гэхдээ их хөөрхөн өнгөтэй, хэн гэдэг ялдам юм болдоо?






5. Энэ дан ягаан бас их элбэг байдаг ялдам. Сорт нь "Display" гэдэг байхаа тэ. Хамгийн их цэцэглэдэг, сайн багсайж ургадаг, ургуулахад хялбар санагдаад байдаг юм. 





6. Энэ болохоор аварга том цэцэгтэй бас нэг ялдам байгаа  юм. 3 хос навч гарахлаар нь стандарт болгож ургуулах гэж байтал ингээд бундуйлчихлаа. Бундуйг нь тасдаж хаяхаас хайран санагдаад цэцэглүүлэхээр шийдлээ хэхэ. 3 цэцэг гарах нь дээ.




7. За тэгээд цэцэглэж амжаагүй, бундуйтай ялдмууд зөндөө байгаа. Цэцэглэхээр нь дахиж зургийг нь оруулнаа. Англиас ирсэн ялдмууд ихэнх нь бундуйлсан байна. Ямар өнгө гарах бол гэхээс тэсч ядан хүлээж байна хэхэ.







5 comments:

Anonymous said...

миний ялдам цэцэглэхгүй байна яах вэ? уул нь 4 сард хэлбэржүүлээд их хөөрхөн бөөрөнхий хэлбэртэй болсон юм тэгтэл одоо болтол цэцэглэдэггүй

Naraa B said...

Сайнуу,
нар дутаад байхаар цэцэглэх нь жаахан удаад байдаг юм. хаашаа харсан цонхон дээр байгаа вэ? миний ялдам цэцэгс болохоор өглөө, оройны нар үздэг газарт байрлаж байгаа.

Anonymous said...

урагшаа харсан цонхон дээр байгаа өчигдөрөөс зоогоод тавьдаг бордоо хийлээ. Уул нь 14 хоногт цэцэглүүлдэг бордоо хийдэг юм

Anonymous said...

Сайн байна уу
Найзуудаа
Ховор сайхан тасалгааны цэцгийн худалдаа хаана байна? Хэлж өгч туслаач Call 96550983

Anonymous said...

чи цэцгээ үнэхээр мундаг ургуулжээ. би фуксия ургуулахдаа тун тааруу найз минь өгсөн 2 өөр өнгийн цэцгийг энэ жил арайхийж цэцэглүүлэх гэж байна бас болоогүй ээ тэр 2оо нэг дор тариад стандарт болгох гээд байгаа ккк. би чиний цэцэгнээс дотроос нь чернилэн ягаан гардаг цэцгийг бүр зүүдлэхнээ кккв авмаар л бна даа. хаяг od_odod@yahoo.com хариуг хүлээн сууна даа

Post a Comment