Үрсэлгээний цаг эхлэх гээд цэцэгчид маань сав, хөрс, үрээ бэлдэж эхэлж байна. Тэгвэл үрсэлгээний савыг өөрсдөө хэрхэн хийх нилээн хэдэн аргуудыг орууллаа.
1. Сонин ашиглаж хийсэн үрсэлгээний сав



2. Лимоны хальс. Энэ жаахан ажиллагаа ихтэй юм шиг, гэхдээ яагаад туршаад үзэж болохгүй гэж...

3. 00-ийн цаасны голыг ашиглаад бас хийж болох нээ



4. Өндөгний хальс ашиглаж хийсэн сав



5. Өндөгний картон цаасанд ч бас үрсэлгээ хийж болно.


6. Тараг, сүүний нэг удаагийн савыг доод талыг нь цоолоод л үрсэлгээний сав бэлэн боллоо



7. Ундааны савыг хайчлаад л доороосоо усалдаг үрсэлгээний сав. Энэ их зүгээр санагдлаа, яагаад гэвэл үрсэлгээг услахад их хэцүү байдаг шдээ, үр нь урсаж явчих гээд. Тэгвэл доороос нь усладаг ийм сав бол амар юм бишүү.



8. Миний өөрийн хийсэн үрсэлгээний сав. Хийдэг арга нь яг сонин нугалдаг арга шиг. Гэхдээ сонингийн оронд ийм нэвт харагддаг плёнкон хальс гэхиймүү даа тэрийг ашигласан юм. Одоо энэ үрсэлгээний савнуудаа 3 дахь жилдээ ашиглаж байна. Их чанартай шүү ккк. Энэ сав тус бүртээ үрээ суулгаад тэгээд тортны дөрвөлжин хайрцагт бүгдийг нь хийгээд л мини хүлэмж бэлэн боллоо ;)



Үрсэлгээний сав хийх арга үүгээр дуусахгүй ээ, гэрт байгаа элдэв зүйлсийг ашиглаад л хийчихэж болно шүү дээ. Заавал үнэтэй үрсэлгээ хийдэг савнууд авах шаардлагагүй.




0 comments:

Post a Comment