Өнөөдөр жаахан газар шорооны ажил хийж, хэдэн цэцгээ шороог нь сольж янзаллаа.  Өнгөрсөн хавар гүргэмгэнэ цэцгийн цагаан 2, ягаан 2 нийт дөрвөн булцуу авсан юм. Өнөөдөр савыг нь солих гээд гаргатал цагаан нь 6 болоод, ягаан нь 12 болж үржжээ. Бүгдийг нь том саванд суулгачихлаа. Зун гадаа тавьж борооны усаар усалж, багсайтал цэцэглүүлнээ.


Өнгөрсөн зун ийм 4 байлаа


Одоо ийм болов

Энэ ягаан нь. Навч нь сунаад байхаар нь бүгдийг нь тайрчихлаа.

Энэ цагаан нь. 


Зун яг энэ зураг дээрх шиг багсайтал цэцэглүүлнээ. Яаж цэцэглүүлэх арга нь энд байгаа шүү.








2 comments:

Одноо said...

Би гүргэмгэнэд хайртай, дуртай :)

Naraa B said...

би ч бас ккк

Post a Comment