Хэд хоногийн өмнө нилээн хэдэн олон наст, тасалгааны цэцгийн үр авсан юм. Энэ зун нэг наст цэцэг тарихгүй, дандаа олон наст цэцгүүд тарихаар төлөвлөж байна. Учир нь нэг настын үрсэлгээ хийх гэхлээр орон сууцны айл чинь зай талбай хүрэлцэхгүй, үдээс хойш нар тусдаг ганц цонхтой болохоор асуудалтай юм. Олон настуудаа л гадаа гаргаж тагтаа чимэглэхээс.

Ямар цэцгийн үрнүүд авснаа танилцуулъя.

1. Фуксия праздник. Энэ ялдам цэцэгний сортын нэрийг нь англиар мэдэхгүй юмаа, орос дээр Праздник гээд биччихсэн байх юм. 

 Цэцэглэхээрээ ингэж гоё багсайж, олон цэцэг гардаг юм байлээ

2. Родохитон (Rodochiton - Purple rain гэдэг сорт). Их өвөрмөц цэцэгтэй, хальт харахаар хим цэцэгтэй ч төстэй юм шиг харагдаад байхлаар нь сонирхоод авсан юм. Маш жижигхэн үртэй юм байлээ, ургуулж чаддаг болуу яадаг бол?
 Цэцэг нь их гоё өнгөтэй, бас мөлхөж ургадаг юм байлээ.

3.  Гибискус Русский размер гэдэг сорт. Хятад сарнай цэцэгний хамгийн том хэмжээтэй цэцэглэдэг сорт, диаметр нь 25 см хүртэл том болдог гэсэн.


Одоо үрсэлгээ хийхэд, зун гэхэд цэцэглэнэ гэж заавар дээр нь бичсэн байна. Зун цэцэглэхээр нь зургаа ингээд авхуулна гэж мөрөөдөв хэхэ.

Энэ хятад сарнайны үр маш хурдан 7 хоноогүй л 2 үр нь соёолчихсон. Дээрх зурагны охин шиг зургаа авхуулах мөрөөдөл биелэх боломжтой болсон шүү хэхэ.
 

4. Цикламен микро. Дөрвөн ширхэг үрнээс 2 нь соёолов. Миний туршлага дутсан бололтой.

Энэ микро гэдэг сорт хамгийн жижиг ургадаг сорт гэсэн, арай ийм жижиг биш биз дээ айн? Энийг тарьсан хүн байнуу?


 5. Цикламен виктория. Энэ харин их хөөрхөн өнгөтэй харагдаад байхлаар нь тэсэлгүй авчихсан юмаа ;)
 Энэ доорх зураг шиг ургуулчихвал мөн гоёо?


Хүлэрт хөрсөнд суулгасан үрнүүд одоогоор сураггүй л байна. Эрхэм цэцэгчид минь фуксия, родохитон үрээр тарьсан туршлагаасаа хуваалцаарай.




13 comments:

nyamaa said...

нараа охин үрээ суулгаад эхэлциймуу, хэдэн үр байгаа суулгий байз. цухуйсан цикламеныг нь харий

Naraa B said...

миний цикламен аймаар жижигхэн ганц навчтай, тэр навч нь яг чигчий хурууны хэмжээтэй хэхэхэ, за би зураг оруулаадхая

Naraa B said...

өө гоё гарсан зураг алгаа, маргааш өдөр гэрэлтэйд зураг дараад оруулъя Нямаа эгчээ

nyamaa said...

хэхэхэх. тэгээрэй,

Nar said...

hi? Öèêëàìåíèé ìèêðî íü íýýõ òîìðîõã¿é çàé ýçëýõã¿é àìàð þì áàéí ëýý, õºðñíººñ äýýø 15-20 ñì óðãàíà äàà, öýöãèéí ¿ð õààãóóð áàéíàà? ãàäóóð åð õàðàãäàõã¿é þì..

Anonymous said...

сайн байна уу одоо үрнүүдээ суулгахад болох уу? би арай эрт юм уу гэж бодоод л байна.

Naraa B said...

hi,
bi dandaa olon nastiin ur suulgasan, бас дээрээс нь өдрийн чийдэнгээр өдөржин гэрэлтүүлж байгаа. тэгэхгүй бол сунаад сульдаатай ургачихдаг гэсэн. хэрэв 1 настын үр бол гадаа хэдэн сард гаргахаа тооцоолж байгаад суулгасан дээр байхаа. цэцэгний үрний ар талд нь заавар нь байдаг шдээ, тэдэн сарын дараа цэцэглэж эхэлнэ гээд. жишээ нь би өнгөрсөн жил наранцэцэг 3 сард тарьсан чинь 5 сар гэхэд цэцэглээд, гадаа хүйтэн байхад цэцэглээд эхэлчихсэн арай л эрт суулгасан байна лээ. тэрийгээ сайн тооцоолж байгаад л үрээ суулгачихгүй юу даа

Kony said...

Хүргэн цэцэг яаралтай авна Утас 99139985

Mary said...

hi
yamar goy um be . Bi darhand baidag umaa. Yag adilhan tsetsegnii urnuudiig chini avmaar baina. haanaas avah ve. Nadad tuslaach tehuu guij baina. Goy umaa. Ataarhaad l. ineev amjikt husie

Zaya said...

Hi Mary
Horoolold Achlal ih delguuriin hajuud shineer neegdsen Moskva ih delguur gej bgaa. Ter delguuriin uudend bdag tsetsgiin tasagt yanz buriin urnuud bgaa. Bas Eh nyalhasiin hajuud Extra oros hudaldaanii tuv gej bgaa. Tend bas shineer urnuud irsen blee.

Yanjaa said...

Hi, fuchsia prazdnik-ees chin zarahaar ch yumuu urselgee bii yu? Fuchsia beacon-ii urselgeegeer bas soliltsoj bolno shu (yagaanaas chernilen ungutei gardag dan delbeet).

Naraa B said...

hi Yanjaa,
фуксия праздник гэдгээс одоогоор зарах үрсэлгээ байхгүй ээ, нэг жоохон юм л ургаж байна хэхэ

Yanjaa said...

Aan, za . Bi amindaa belen urselgee olood avchih sanaatai zaluuraad l, heheh.

Post a Comment