“Увидаст цэцэг бүжих ертөнц” клүбийнхэн цэцгийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ. 8сарын 26-28-ны хооронд Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн урлагийн танхимд явагдах болох үзэсгэлэн худалдаанд цэцэг сонирхдог бүх хүнийг хүрэлцэн ирэхийг тэд урьж байна. Цэцэг, цэцэрлэгжүүлэлт бидний амьдралд нэн чухал. Тиймээс орчин тойрноо цэцэрлэгжүүлж эрүүл орчин бүрдүүлье гэвэл уг үзэсгэлэнг зориорой. Энэ үеэр тасалгааны цэцгийн хөрс сийрэгжүүлэлт, услалт, өвчин хортонтой тэмцэх, арчилгаа, бордоо гээд бүх талаар зөвлөгөө өгөх аж. Мөн цэцгийн дуудлага худалдаа болох юм байнa



Өнгөрсөн хавар 4р сард МУИС Экологийн боловсролын төв, Увдист цэцэгсийн ертөнц ТББ хамтран цэцгийн үзэсгэлэн худалдаа амжилттай зохион байгуулсан билээ. Энэ удаад намрын үзэсгэлэн худалдаандаа та бүхнийг урьж байна.  Заавал очиж үзээрэй !

Ерөнхий зохион байгуулагч
Увидаст цэцэг бүжих ертөнц ТББ

Харилцах утас 9981 8821, 9919 7149

Website: www.tsetseg.mn









1 comments:

Anonymous said...

Баярлалаа.

Post a Comment