Өнгөрсөн 7 хоногт зусландаа гараад блогтоо шинэ бичлэг оруулж чадалгүй нилээн удсанд уучлаарай. Зуслан нүүхдээ мэдээж нөгөө хэдэн цэцгээ хүртэл хамт аваад л нүүлээ шдээ хэхэ. Цэцэгнүүдээ гэмтээхгүй гэж бүгдийг нь эвтэйхэн хайрцагласаар 4 хайрцаг болов. Ядаж байхад нээх уулганч хүн шиг баахан наранцэцэгний үрсэлгээ хийчихсэн чинь нөгөө хэд маань хамаг зай эзлээд хэхэ. Гэхдээ бүх цэцэгнүүд эсэн мэнд лагерт очсон. 


Бараг л энэ зураг шиг цэцэгнүүдээ машиндаа зөөж хийлээ


Тэгж байгаад зусландаа интернэттэй болохоор зуслангийн сонин сайхнаас бичиж байх болноо. Миний блогт зочилдог та бүхэнд баярлалаа. 






8 comments:

Odnoo said...

tegeeree, narantsetsgee, sakuragaa yaj suulgasnaa haruulaarai! Amjilt!!!!

Ундрах said...

би бас зуслан, хот гэсэн 2 гэрийн хооронд л гүйгээд байгаа, зусланд хааяа л хоноод байгаа болохлоор хэдэн цэцэгнээсээ арай тэсвэртэйг нь аваачсан шүү? гэхдээ зусланд байгаа цэцэг их эрүүл ургаад байх юм, хотын гэрийнх нар салхи дутагддаг юмуу хаашаа юм цэцэглэх нь хүртэл муу юм шиг санагдаад байгаа шүү Нараа танайх нээрээ аль зусланд бэ? манайхтай ойролцоо биш байгаа манайх баянбулагт ш дээ

Naraa B said...

hi, manaih sanzaid zusland gardag. Undrahaa tanaihtai oir um bn shdee hehe.

Anonymous said...

Сайхан амарч байна уу? Их гоё блогтой юм байна. Таалагдлаа. Хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө ихийг авлаа. Байнга орж байнаа. Баярлалаа. Амжилт хүсье.

Emu said...

Сайхан амарч байна уу? Их гоё блогтой юм байна. Таалагдлаа. Хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө ихийг авлаа. Байнга орж байнаа. Баярлалаа. Амжилт хүсье.

Naraa B said...

Hi Emu,
баярлалаа миний блогоор орж байгаарай

Emu said...

Оройн мэнд. хэ хэ хэ, шөнийн мэнд ч юмуу? Өнөөдөр гадуур гүйж яваад Цэцэг төвөөр ороод. Тэгсэн тэднийх чиний Годонхой гэж танилцуулсан /чиний танилцуулснаар мэдэж авсаан тэр цэцгийг :-)/ цэцгийг Гоо даль гээд хаяг тавьчихсан зарж байхийм. Нэлээн л харлаа. Яг л Годонхой мөн дөө. Сонин юм, эсвэл би ялгахгүй андуураад байгаам боловуу? Уг нь, би өөрөө бас Гоо даль цэцэгтэй л дээ. Гэхдээ ургуулаад удаагүй байгаа. Их хөөрхөн ургаад байгаа, удахгүй цэцэглэх байх гэж найдаал, залбираал өглөө босохдоо яриад л эрхлүүлээд л байгаа. :-)

Naraa B said...

хэхэхэ харин тиймээ худалдагч нар бүр ичих ч үгүй гоодаль өөр сорт нь байгаа юмаа гээд годонхой гэдгийг чинь зараад байдаг юм байлээ. би ч эхэндээ мэддэггүй байсан, мундаг цэцэгчингүүд годонхой гэж хэлж өгсөн хэхэ

Post a Comment