Цэцгийн үзэсгэлэн худалдаа болох нээ. Өнгөрсөн хавар би хаана л цэцгийн худалдаа гэнэ тэнд очиж байсан хэхэ. Тэгж яваад Экологийн Боловсролын Төв гэдэг газарт болсон үзэсгэлэнд орж үзээд "Хөөх манайд ийм гоё газар байдаг юмуу" л гэж дуу алдсан. Нээх гоё оронгуут шууд цэцгийн хүлэмжинд орчихож байгаам чинь. Цэцгийн сонголт ихтэй, бас үнэ нь ч хямд юм байна лээ. Өнгөрсөн жил тэндээс гоодаль, ялдам цэцэг авч байсан юм. Энэ жил бас авна гэж тоочиклосон хэдэн цэцгээ тэндээс авах гээд хүлээгээд байсан ашгүй болох нь. Удахгүй тэднийд дахиад үзэсгэлэн болох гэж байна ашгүй.


Зохион байгуулагчид: МУИС-ийн Экологийн Боловсролын Төв, Увдист цэцэгс бүжих ертөнц бүлэг

Хэзээ: 2011 оны 4 сарын 16-26 ны хооронд

Хаана: МУИС-ийн Экологийн Боловсролын Төвд. Хөгжим бүжгээс хойшоо 11р хороолол явах замд, замыхаа зүүн талд гадаанаа цэцэрлэгтэй хашаан дотор нэг ийм байшин бий дээ.






11 comments:

Post a Comment