Энэ өвөл туршилтын журмаар гүрэмгэний (зефирантес) булцууг элстэй уутанд хадгалж үзвээ. Яагаад гэвэл өвөл навчнууд нь шарлаад, олигтой ч ургадаггүй болохоор нь зай талбайгаа чөлөөлж байгаа санаатай л... Яаж амраасан бэ гэвэл, намар гүрэмгэний бүх булцуугаа хөрснөөс нь салгаад, цаасан уутанд хийгээд дээрээс нь элс хийгээд сэрүүн цонхны тавцан дээрээ амрааж туршсан юм.
Өвөл ч бараг шалгаагүй, сэрүүн цонхны буланд тэр чигт нь мартаж орхив хэхэ. Нэг ширхэг булцуу элснээсээ дээш ил гараад ялзарсныг эс тооцвол туршилт амжилттай болж элсэнд хийсэн бүх булцуу маань хав хатуу, зарим нь бүр шинээр навчнууд ургаж эхэлж байлаа. Бүгдийг нь 3 сард шинэ хөрсөнд суулгав.
Шар
Ягаан
Цагаан
14 хоногийн дараа гэхэд бүгд сайхан шинэ навчнууд гаргаад ургаж эхэллээ. Энэ зун ч лав бүгд цэцэглэж баярлуулах байхаа. Өнгөрсөн зун ер цэцэглээгүй.
Өнгөрсөн жил булцуунуудаа их том саванд хол зайтай салгаж суулгаад олигтой ургаагүй учир, энэ жил нэг жижиг саванд бүгдийг нь чихэж орхилоо. Савандаа чихцэлдэж ургахдаа дуртай бол лав сайхан цэцэглэх байхаа.
Өөр бас лили, ранункулюс, унтаахайны булцууг бүгдийг нь дээрх шиг элстэй уутанд хийсэн. Саяхан бас гаргаж хөрсөнд суулгасан чинь харин сураг байдаггүй шүү хэхэ. Гарч ирэхгүй бол ухаж үздэг байхдаа. Элсэнд булцууг хадгалах туршилт маань ямартай ч гүрэмгэний хувьд амжилттай боллоо, харин бусад нь яахыг харж л байя даа хэхэ.
0 comments:
Post a Comment