Фуксия буюу ялдам цэцгийг үрээр яаж ургуулах талаар жаал мэдээлэл хайв. Миний худалдаж авсан үр бол Fuchsia Triphylla гэдэг төрлийн ялдам цэцгийн үр юм байна.

Энэ төрлийн ялдам цэцэгний tube (орчуулах гэсэн хэлний бас ботаникийн мэдлэг хүрсэнгүй ээ) гэгч нь бидний мэдэх ялдам цэцгээс арай урт байдаг юм. Доорх 2 зургийг харьцуулаад хараарай.


Triphylla гэдэг нэрийг нь тайлбарлавал, Tri нь гурав гэсэн утгатай, харин phyllon нь Грекээр навч гэсэн утгатай. Тэгэхлээр Fuchsia Triphylla гэдгийг монголчилбол Гурваннавчит Ялдам цэцэг (оросоор бол Фуксия трехлистная) гэсэн үг. Учир нь навч гардаг үенээс нь 2 биш 3 навч гардаг гэнэ.

Өнгөний хувьд бидний мэдэх ялдам цэцэг шиг бас л янз бүрийн өнгөтэй: ягаанаас ягаан, цагаанаас ягаан, улаанаас ягаан, цагаанаас улаан гэх мэт.
 



Ерөнхий арчилгаа бол бусад төрлийн ялдам цэцэгтэй ижил. Харин нэг анхаарах зүйл бол чимхэлт хийж, цэцгээ багсайлгаж ургуулж байгаа бол, чимхэлт хийсний дараа цэцэглэтлээ ойролцоогоор 12 долоо хонодог (бусад сорт чимхэлт хийснээс хойш 6-8 долоо хоноод цэцэглэдэг).



Triphylla төрлийн ялдам цэцэг нь нэг багцаас маш олон тооны цэцэг гардаг. Дээшээ ургадаг учир дугуй саванд ургуулж, зуны цагт гадаа байлгахад үзэсгэлэнтэй харагддаг.


Эх сурвалж: http://www.solentfuchsia.co.uk





2 comments:

nyamaa said...

сая Эрдэнэтэд яг ийм ялдам харсан. арай өөр сорт юм байна гэж бодож байлаа. ялдам сонирхдог бол мөчир туухаар л байлаа, хэхэхэх

Naraa B said...

хэхэ би энийг үрээр тарьж байгаа, гэхдээ цэцэглээгүй жижиг байна. ямар юм гарах юм бол гээд л хүлээж л байна ккк

Post a Comment