Гэтэл цэцгийн ишийг нь тайрахгүй бол бас өөр гоё зүйл болдог юм байна шүү. Хэрэв аз таарвал дахин жижигхээн цахирмаа цэцэг энэхүү хуучин ишнээс ургадаг гэнэ.
Энэ жижигхэн ургаж байгааг нь Keiki буюу Хавай хэлээр бол Baby гэдэг. Ингэж ургасан Keiki-г 2-3 навчтай болохоор нь эх цахирмааны ишнээс нь салгаж тусад нь саванд суулгахад 1-2 жилийн дараа цэцэглэж эхэлнэ. Цэцэгний өнгө нь мэдээж эх цахирмааныхаа өнгөтэй ижил байна.
Миний хувьд гэвэл намар авсан цагаан цэцэгтэй цахирмаа цэцэглээд дуусахлаар нь ишийг нь тайраагүй, гэтэл шинээр цэцгийн бундуй үүсээд хөөрхөн ургаж байгаа. Магадгүй энэ ишнээс жижигхэн keiki ургаж дахиад нэг цахирмаатай болох ч юм билүү, харж л байя ;)
2 comments:
энэ цахирмаа хэр ургаж байгаа вээ, харий нараа
за
Post a Comment