Яанаа 11 сараас хойш цэцэгнүүд амрахаар нь би бас "өвлийн амралт" аваад блогтоо шагайхаа больцон байна шдээ хэхэ. Одоо харин гадаа дулаарах сургаар хаврын синдром эхлээд хэцүүдэж байна. 2 сар гарсан чинь хийх ажлын жагсаалт бүр овоорчихсон байна шдээ хэхэ.


Хамгийн эхлээд хэдэн цэцгээ тайрахыг нь тайрч, чимхэхийг нь чимхлээ.

1. Өнгөрсөн зун үрээр тарьсан химүүд өвөлжин сунаж ургаад гозойсон нөхдүүд болчихож. 

Тайрахын өмнө



Дундуур нь л нэг тайрчихлаа шд хэхэ болох байх тэ? 

Тайрсны дараа


2. Ялдам цэцэгсээ өнгөрсөн 11 сард бүгдийг нь тайраад нүцгэлчихсэн иймэрхүү байдалтай харагдаж байлаа хэхэ. Тайрсныхаа дараа яанаа арай ингээд үхчихгүй байгаа ч гэж бодох шиг хэхэ бас л эвгүй байсан шүү. Гэхдээ ингэж тайрахаас өөр арга байсангүй, яагаад гэвэл халуун байшинд ялдам цэцгийг өвөлжүүлэхээр хамаг навч нь шарлаж унаад, бас элдэв хортон шавьжинд баригдаад байдаг юм. Бас хаа хамаагүй сунаж ургаад хавар ч олигтой цэцэглэхгүй дэмий юм байлээ.




Тэгээд хамгийн сэрүүн, гэрэл ихтэй цонхон дээрээ тавиад шинээр ургасан навчийг нь чимхэлт хийгээд байлаа. Одоогийн байдлаар нэг иймэрхүү байдалтай ургаж байгаа, аль болох олон мөчиртэй саглагар болгож ургуулах гээд л хичээж байна.





3. Энэ 2 мөлхөө цэцэг бас байнаа. Эхнийх нь пассифлора гэсэн цэцэглүүлж үзээгүй, 2 дахь нь дипладения. Өвөл сунаж ургаад, доороосоо навч нь шарлаад 2 царай муутай цэцэг болчихсон хэхэ. Хоёуланг нь бараг юу ч үгүй болтол нь угаар нь тайраад хаячихсаан.



4. Хайтан бас сунаж ургаад горзойсон ганц иш болчихоор нь нилээн доогуур тайрчихсан чинь овоо хөөрхөн олон салаа навч ургах янзтай байна.


Уг нь өнгөрсөн зун ийм гоё цэцэглэсэн юм байгаам шдээ


Бас дахиад өөр шар цэцэгтэй хайтантай болсон, удахгүй цэцэглэх гээд л.


Одоогийн байдлаар нэг иймэрхүү ажил амжуулчихаад сууж байна. Цаана нь үрсэлгээ, булцуугаа суулгах, шилжүүлж суулгах гэсэн том ажлууд үлдлээ ;)





3 comments:

Anonymous said...

Naraa yasan goy tsetsguudtei um be.Saihan ch archildag um bna.Ter ygaan haitan tasarhai.Ulaan shar 2-toi bj bgaad bhgui bolgoson.Yasniig ch buu med.Gehdee tsetseg archlah talaar medlegguigeer ulaan hobby hun l bj.Odoo bas ch yahav dagadag humuustei saihan bnaa.Naraad shavi orood buur taatai bna.

Anonymous said...

sain baina u, nadad "Altan samnai" gedeg tsetseg xeregtei baigaa yuma, ene yamar tsetseg bdag yum bol, bas delguuruudeer zardag yum bolov u? tuslaach... :)

Naraa B said...

@Bolormaa: bayarlalaa ;)

@ Altan samnai gej sonsoj bgaguin bnaa. facebook deer tsetsegiin bulgiin tsetsegchidees asuugaad uzeech ho. medej magad.

Post a Comment