.
Энэ хавар дандаа олон настын үрсэлгээ хийлээ. 

Хим буюу абутилон. Бельвю гэдэг сорт. 


Унждаг хайтан. Үнэхээр бичигхэн юмаа, хэзээ том булцуу болж цэцэглэх юм болдоо ккк

Өвөл үрээр тарьсан цикламен иймэрхүү болжээ, намраас цэцэглэх байхаа

Мандарваа буюу dahlia

Шар цэцэгтэй унтаахай 2 сард үрээр тарихад ийм хурдан том болж байна, удахгүй цэцэглэх байхаа ;)

Цэнхэр цэцэгтэй хятад сарнай 

Бас өнгөрсөн намар онлайнаар авсан анемон, ранункулюс, гладиолусын булцуунуудаа нилээн оройтож суулгах шиг боллоо. Намар тийшээ цэцэглэх байхдаа. Анемоны булцуугаа өмнөх орой нь усанд хийж дэвтээгээд маргааш нь суулгасан, харин ранункулюсыг нэг цаг л усанд дэвтээгээд шууд суулгачихлаа. Гладиолусын булцуугаа саванд суулгаад балкон дээрээ гаргачлаа шд зөвдсөн үү буруудсан уу хэхэ бүү мэдээ. 






Хамгийн сүүлийн цэцэг бол лилия буюу сараана. Өвөл 1 сард булцуугаар тарьсан юм, удахгүй цэцэглэх гэж байна






0 comments:

Post a Comment