Хавар баахан цэцэгний үр авсан дунд Родохитон (Rhodochiton) гээд цэцэг байсан юм. Нэг наст, олон настыг нь ч мэдэхгүй үрээр тариад овоо амжилттай ургуулж чадлаа. 5, 6 үр байснаас 2 нь цэцэг болж ургалаа.
Үрээр тарьсан родохитон цэцэгний үрсэлгээ маань 4 сард иймэрхүү болж ургасан байв.
5 сард том саванд шилжүүлсний дараа
6 сард дээд үзүүрийн мөчрийг нь чимхэлт хийж, олон салаа ургуулахаар шийдэв.
Чимхэлт хийсний дүнд навч бүрийн угаас шинэ мөчирнүүд салаалж ургаж эхэллээ.
8 сар гэхэд маш олон цэцэгтэй боллоо. Цэцэг нь нилээн удаж байгаад унадаг, бас тасралтгүй цэцэглэх юм.
2 comments:
Энэ цэцгийг үрээр ургуулах гээд чадаагүй ш дээ, би. Мундаг шүү, манай Нараа :)
миний мундаг юу байхав Одноо эгчээ, аз аз хэхэ
Post a Comment