Ичимхий цэцэгний (Mimosa pudica) хэдэн үр соёолуулах гээд нойтон салфетканд боогоод тавьсан чинь 5 хоноод л соёоллоо. Хятад үр хирнээ хурдан гарч ирж байна. Жижигхээн ганц навчтай хирнээ хуруугаа хүргэхээр л ичээд навчаа хумичих юм, хөөрхөн цэцэг юмаа. Хурдан ургадаг юм байна, 3 долоо хоногийн дараа гэхэд бүр 3 навчтай боллоо ;)
Монголоор Ичимхий гамба (латинаар mimosa pudica) цэцэг нь Бразилийн халуун бүсээс гаралтай бөгөөд тэндээ бол зэрлэг хогийн ургамалд тооцогддог гэнээ ккк. Гэрэлсэг ургамал ба өдөрт дор хаяж 3-4 цаг нар тусаж байж, аабан-бээбэн шиг ягаан өнгөтэй цэцэг гардаг. 7-9р сарын хооронд цэцэглэдэг. Өрөөний температур 18C-ээс дээш байхад тохиромжтой. Чийгэнд дуртай учир сайтар услаж, байнга шүрших хэрэгтэй, гэхдээ усалгааг идүүлэхгүйгээр. Ургалтын улиралд 7 хоног тутам бордоно.
Ихэвчлэн нэг наст хэлбэрээр үрээр ургуулдаг. Байгаль дээрээ жижиг бут хэлбэртэй ургах ба маш хурдан энд тэндгүй тархаж ургадаг. Тасалгаанд ургуулахад цэцэглэхгүй бол гэрэл, чийг дутсанаас болдог гэж бичжээ.
0 comments:
Post a Comment