За хүсэн хүлээсэн зуны улирал ирж амралт, зугаалгын цаг болж байна. Тэгвэл цэцэгчин бидэнд тулгардаг нэг асуудал бол гэрээ олон хоног орхиод явахад нөгөө хэдэн цэцгээ яаж үхүүлэхгүй байх вэ гэдэг асуудал. За тэгээд хөдөө гадаа сайхан амраад  буцаад ирэхэд нөгөө хэд маань зарим нь үхчихсэн, хэн нэгэнд услаарай гээд захиад орхисон бол нэлийтэл нь усалчихсан их л эвгүй байдалтай угтдаг даа хэхэ. Тэгвэл тасалгааны цэцгээ удаан хугацаагаар орхиж явахдаа үхүүлэхгүй байх энгийн аргуудын энэ сайтад бичсэн байна.

  • Кактус болон суккулент шүүст ургамлууд олон сар услахгүй байхад үхдэггүй.
  • Цэцэгсээ сүүдэр газарт байрлуул. Цэцгийн бундуйнуудыг нь авч хаябал ус шаардах нь багасдаг.
  • Цэцгээ крант юмуу ванн дотроо тавиад доор нь нойтон алчуур дэвсдэг
  • Том цэцэгний хөрсөн дээгүүр нь олон давхар нойтон сонингийн цаас давхарлан тавьж чийгийг нь алдуулахгүй хамгаалж болно.
  • Тасалгааны ихэнх цэцгийг дээгүүр нь гялгар уутаар бүтээгээд, мини-хүлэмж маягийн юм үүсгэхэд энэ нь хөрс нь хатахаас сэргийлдэг.


  • Хамгийн хялбар өөрөө усалдаг усалгааны систем хийх арга бол том устай савнаас нилон утас эсвэл гутлын үдээс дүүжилнэ. Тэгээд тэр утсаа цэцгийн хөрсөндөө хийхэд утсаар нь чийг хөрсөнд очоод байна гэсэн үг. Устай сав нь цэцгийн савнаас өндөр байх хэрэгтэй. Бас утсаа цэцгийн хөрсөнд гүнзгий зоож өгөх хэрэгтэй, үүний тулд нарийн савхаар цэцгийн үндсийг аль болох бага гэмтээж цэцэгний хөрс рүүгээ гүнзгий доош нь зоож нүх гаргаад, тэр нүхрүүгээ утсаа оруулах хэрэгтэй. 

  • Бас хүүхдийн живх ашиглаж цэцгийн хөрсөө чийгтэй байлгах арга байна. Видеог нь үзээрэй. Хүүхдийн живх чинь их олон талын ид шидтэй юм байна хэхэ. 


Бас энэ доорх видео бичлэгт цэцгийг доороос нь услах аргыг үзүүлсэн байна. Хэд хоног эзгүй байхдаа ингээд тавьчихад зүгээр юм, харин байнга ингэж чийгтэй байвал үндэс нь доороосоо ялзарч мэдэх л юм. Гэхдээ мэдмээр арга байна.






0 comments:

Post a Comment