Тасалгааны цэцэгс хавар, зуны улиралд ид сайхан ургадаг. Харин намар, өвлийн улиралд тасалгааны цэцгээ зөв арчилах нь бас нарийн учиртай юм байна шүү.

Гол асуудал нь орон сууцанд халаалт ирэхэд өрөөний чийглэгийн хэмжээ маш бага болдог. Тасалгааны ихэнх цэцэг нь халуун орноос гаралтай тул маш их чийглэг агаарыг шаарддаг. Харин халаалт ирснээр өрөөний агаар маш хуурай болдог.

Арчилгаа #1: Цэцгээ шүршиж бай
Тасалгааны цэцгээ дор хаяж өдөртөө 1 удаа усаар шүршиж бай, 3 удаа шүршвэл бүр л сайн. Хэдий энэ нь цаг хугацаа шаардсан ажил мэт боловч тасалгааны цэцгийн хувьд чийглэг маш их хэрэгтэй. Эсвэл, цэцгүүдээ агаар чийгшүүлэгчний ойролцоо байрлуулж болно.

Арчилгаа #2: Навч, ишний тоосыг нь арчилж бай
Навчин дээр хуримтлагдсан тоос нь ургамлыг "амьсгалахад" саад болдог. Чийгтэй алчуур, порлоноор тоосыг нь арчиж байгаарай.

Арчилгаа #3: Цэцгээ гэрэлтэй газар байрлуул
Намар, өвлийн улиралд нарны тусгалын өнцөг маш их өөрчлөгддөг. Хавар, зун хангалттай хэмжээний гэрэлтэй байсан бол өвлийн улиралд 2 дахин бага гэрэлтэй болдог. Тод гэрэл шаарддаг тасалгааны цэцгээ намар, өвлийн хэдэн сард илүү гэрэлтэй цонхон дээрээ байрлуулаарай. Бас цэцгээ 7 хоног тутамд эргүүлж, тал бүрээс нь нар үзүүлж байгаарай.
Арчилгаа  #4: Бордож болохгүй
Учир нь өвлийн улиралд тасалгааны цэцгийн ургалт зогсдог учраас хавар болтол бордох хэрэггүй. 

Арчилгаа #5: Шилжүүлж суулгахаа хавар болтол хойшлуул 

Шилжүүлэн суулгалт нь шинэ ургалтыг өдөөж өгдөг.

Арчилгаа #6: Усалгаагаа багасга  
Хамгийн чухал зүйл бол усалгаагаа багасгах юм. Хавар, зуны улирал шигээ ихээр усалж болохгүй. Яагаад гэвэл, намар өвлийн улиралд ургамлын ургалт удааширсан учраас тасалгааны цэцэгс ус их шаардаад байдаггүй. Услах давтамжаа 2 дахин багасгах нь зүйтэй. Жишээ нь, кактус суккулентийн төрлийн ургамлуудыг бол сардаа 1 удаа услахад л хангалттай. 

Усалгаа хэтрүүлэх нь тасалгааны цэцэг үхдэг номер НЭГ шалтгаан юм. Үүнээс зайлсхийх маш амархан, Лхагва Бямба гаригуудад цэцгээ усалдаг байсан бол, цэцгэнд ус хэрэгтэй үед нь усалдаг л болчих хэрэгтэй. Үүнийг мэдэхийн тулд хөрсний өнгөн хэсэг 5см хүртэл хатсан эсэхийг хуруугаа дүрээд мэдэж болно. Хэрэв хуруугаа дүрж үзэхэд хуурай байвал, цэцгэнд ус хэрэгтэй гэсэн үг. Услахдаа бүлээн усаар усална, тэгэхгүй бол тасалгааны цэцэг өвлийн улиралд хүйтэн шүршүүрт орох дургүй байдаг.


http://www.hgtv.com




1 comments:

Post a Comment