Саяхан цэцгийн дэлгүүр ороод нэг цэцэг асуусан чинь өөдөөс гоодаль гэдэг байгаа. Надад байдаг гоодаль цэцгээс шаал өөр цэцэг байсан болохоор нь, Өө тиймүү гээд л гарсан хэхэ. Хүмүүс хүртэл дээрх 3 цэцгийг хооронд нь их андуурдаг юм байна лээ.
Зураг дээр байгаа цэцэгсийн нэрийг хэлье. Хэрэв итгэхгүй байвал латин нэрээр нь Гүүгл ахаас асуусан ч болно шүү хэхэхэ.
1. Нөмөргөнө буюу Peace Lily
2. Годонхой буюу Anthurium
3. Гоодаль буюу Calla Lily. Энэ чинь шүү дээ нөгөө гоодаль гэдэг цэцэг чинь ;)
Гоодаль, нөмөргөнө 2ын арчилгааны талаарх мэдээллийг урьд нь оруулж байсан санагдана. Дараа годонхой цэцгийн арчилгааны талаар бичлэг оруулнаа ;)





3 comments:
их адилхан юмаа над шиг цэцэг муу мэддэг хүн бол бараг л ялгахгүй байхаа
энэ 3 ийг нэг саванд тарьж болох болов уу? арчилгаа нь бараг ижил байх тэ? нөмөргөнө, гоо даль 2 л лав наранд их дургүй юм билээ амархан навч нь шарлаад сонин болж байсан
ГООДАЛЬ: Өмнө, баруун, зүүн зүгийн цонхон дээр нарны шууд тусгалд байрлуулна
НӨМӨРГӨНӨ: бол угаасаа наранд дургүй
ГОДОНХОЙ: Зүүн буюу хойд зүгийн шууд бус гэрэлтэй цонх тохиромжтой
гэсэн байхын. Нэг саванд тарьвал годонхой,гоодальд гэрэл дутаад цэцэглэхгүй байж магадгүй гэж би бодож байна хэхэ
Post a Comment