Та бүхэндээ Woolly Pocket гэдэг бас нэгэн өөр ногоон хананы талаар танилцуулъя. Энэ нь бусад ногоон хананууд шиг хөнгөн цагаан рам зангидаж, тусгай хана босгох шаардлагагүй учраас хамаагүй хялбар юм.

Woolly Pocket гэдэг энэхүү ноосон уутанд хөрсөө хийгээд ургамлаа хөрсөндөө суулгаад хананаасаа өлгөөд л болоо. Услахдаа уутан дотор тусгай услах зориулалттай халаас бий, тийшээ усыг нь хийдэг. 



Байшин дотор өлгөх зориулалттай Woolly Pocket уутны ёроолд усыг хадгалдаг учраас доошоо шалруу ус урсана гэж айлтгүй. Бас уут нь өөрөө агаарыг нэвтрүүлэх учраас хөрсөнд элдэв хөгц, мөөгөнцөр үүсдэггүй гэнэ.
Яаж ханандаа өлгөдөг зааврыг нь доорх бичлэгээс үзээрэй.



Энэ уутыг албан ёсны вэбсайт дээр нь 1ш нь 39-41$ үнэтэй зарж байна лээ. Вэбээр нь орж сонирхоорой. http://www.woollypocket.com





1 comments:

Post a Comment