Би уг нь энэ бичлэгийг бүр өвөл 1 сард оруулж байсан юмаа. Одоо цэцэг, ургамлын ид ургалтын үе болохоор хортон шавьж ч идэвхитэй байдаг бололтой. Тийм болохоор хүмүүст бага ч гэсэн хэрэг болох байх гээд энэ бичлэгээ урагш нь гаргаж ирээд Цэцэг арчилгаа гэдэг шинэ бүлэг үүсгээд хийчихлээ.

Гал тогоонд буй гарын доорх зүйлсийг ашиглан хортон шавьжинд идэгдэж, өвчилсөн цэцэг ургамалдаа туслах олон энгийн арга байдаг гэнэ. Дэлгүүрээс хортон шавьжны хор авахаасаа өмнө доорх аргуудыг туршаад үзээрэй. 


Ус


Ургамлын бөөс, аалжин хачигны эсрэг маш хүчтэй усаар шүршихэд нилээн хэдийг цааш нь харуулж дөнгөнө.


Аяга таваг угаагч шингэн


Ургамлын шингэн хор руугаа аяга таваг угаагчаасаа хийчихвэл хорыг навч болон хортон шавьжинд илүү наалдамтгай болгож өгдөг. Бас аяга таваг угаагч шингэнийг зүгээр усанд уусгаад шүрших нь хачиг болон нялцгай биет шавьжийг устгах чадалтай.


Нимбэгний төрлийн жимс


Лимон, апельсин зэрэг нь нялцгай биетүүдийг ургамлаас холдуулж бас устгадаг. Буцалж буй усанд 
лимон, апельсин, жүржийн хальсыг үрэгчинд үрж хийгээд нэг хоног хандална. (50л усанд 1 бүтэн жимсний хальс гэсэн харьцаатай). 


Цагаан цуу


Багахан хэмжээний цагаан цууг сахартай хольж шилэнд хийгээд ургамлыхаа хажууд тавина. Ингэхэд ургамлын бөөс, жимс ногоонд шаваад байдаг ялаа зэрэг нь цагаан цуунд орж үхнэ.


Цагаан гаа


Халуун чинжүүтэй адилхан үйлчилгээтэй. Ус, аяга таваг угаагч шингэнтэй холиод шүршихэд хортон шавьжийг устгана


Сармис


Сармис нь allicin хэмээх бактерийн эсрэг нийлмэл өөртөө агуулах бөгөөд энэ нь олон төрлийн хортон шавьжны мэдрэлийн эсийг гэмтээдэг. Сармисны хумсыг устай хамт холигчид хийж хутгаад, энэ хандаа шингэлж хэрэглэнэ.


Халуун чинжүү


Халуун чинжүүний найрлаганд байх capsaicin нь ургамлын хортон шавьжийг түлдэг. Гэхдээ концентраци нь хэт ихэдвэл ургамлын навчийг бас түлнэ. 100л усанд аяга таваг угаагч шингэнээс шүршиж хийгээд, нэг хоолны халбага нунтаг улаан чинжүү нэмнэ. (өөрсдийн хэрэглээгээр харьцааг нь багасгаад бодоорой)


Сода


Мөөгөнцрийг устгах чадалтай. 100л усанд 3 хоолны халбага сода хийгээд, ургамлын мөөгөнцөр рүү шүршиж устгана. Мөөгөнцөр арилтал 3 хоног тутамд шүршинэ.


Сүү


Сүү ба усны харьцааг 1:1 байхаар хольж, энэ шингэнээ улаан лооль, өргөст хэмх, шанцай зэрэг ургамлын хөгцийг устгахад хэрэглэнэ.


Шанц (Cinnamon)


Хөгц, мөөгөнцөрт идэгдсэн үрсэлгээ рүү cinnamon шүршдэг. Үрсэлгээ ургаж буй орчин чийгтэй нөхцөлд хөгц, мөөгөнцөр амархан өсч үржиж залуу үндэс, ишийг гэмтээдэг.


Анхааруулга
Халуун чинжүү, сармисны хандыг өдрийн халуун болохоос өмнө өглөө эрт ургамал руугаа шүршээрэй. Өдрийн халуунд шүршвэл ургамлын навч түлэгдэнэ.


Шүршихдээ бага хэмжээтэйг эхэлж шүршээд ямар нэг сөрөг нөлөөтэй эсэхийг нь ажигла. Хэрэв ургамлын навч түлэгдвэл тэр хэсгийг усаар угаана.


Эх сурвалж: http://www.re-nest.com





    11 comments:

    Post a Comment